자유게시판
울란바토르의 Bileg Department Store에서 [아이돌 멀티 스토어 팝업] 오픈
Улаанбаатарын Билэг Дэпартмент Сторьд [Idol Multi Store] поп-ап дэлгүүр нээлтээ хийж байна
Өмнөд Солонгосын SBS Медианет болон Монголын "Билэг Худалдаа" компани хамтран өнөө 8-р сарын 25-наас долоо хоногийн турш Билэг Дэпартмент Сторьд Солонгосын 45 ширхэг чанартай бренд бүтээгдэхүүнийг танилцуулж, сурталчилдаг [Idol Multi Store поп-ап дэлгүүр]-г зохион байгуулах гэж байна.
[Idol Multi Store] төсөл нь Өмнөд Солонгосын тэргүүлэгч телевиз SBS Медианет болон KOFCA (Аж үйлдвэр, жижиг дунд бизнес, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сан)-ын K-контент төсөл бөгөөд Монгол, Хятад, Тайланд зэрэг орнуудын алдартай газруудад Солонгосын шилдэг бүтээгдэхүүнийг танилцуулж, борлуулалтад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
К-Поп-ын алдарт оддын нэг Wonder Girls-ын гишүүн ЮБин, Golden Child-ын Ли Жангун, LOONA-ын ХиЖин зэрэг одуудын хамт бүтээсэн Зүүн Өмнөд Азийн аялалын контентууд YouTube сувгаар дамжин гарч, олон хүний анхаарлыг татсан.
Энэ удаагийн Билэг дэлгүүрт зохион байгуулагдсан поп-ап дэлгүүрт Сэишн, Маркмок, Саппун зэрэг Өмнөд Солонгосын жижиг дунд бизнесийн шилдэг бренд, бүтээгдэхүүнүүд танилцуулагдахаас гадна олон төрлийн сурталчилгааны бичлэг, poster, товхимол зэргийг үзэх боломжтой бөгөөд олон тооны Монголын нэр хүндтэй хүмүүс ирж үзсэн байна. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүд нь Шоппи, ТикТок зэрэг онлайн дэлгүүрүүдэд борлуулагдахаар төлөвлөгдсөн.
Энэхүү поп-ап дэлгүүрийг зохион байгуулсан Монгол дахь төлөөлөгч Сонг Чанг Хунь:
"Солонгосын К-контент, одуудыг дэмждэг хүмүүстээ энэхүү поп-ап дэлгүүрээр дамжин чанартай бүтээгдэхүүнүүдийг танилцуулж чаддаг байгаадаа маш их баяртай байна. Та поп-ап дэлгүүрт ирж К-Поп одуудын poster, гэрэл зураг зэргийг үзэж, сонирхолтой цагийг өнгөрөөх боломжтой" гэж мэдэгдсэн.
Энэхүү поп-ап дэлгүүр нь 8-р сарын 25-наас 31-ний хооронд үйл ажиллагаа явуулна.
00. Программын нэр: Idol Multi Store